Киноны төрөл зүйл
Бид уламжлалаараа киноны төрөл, жанруудаа дахин шигшин өөрчиллөө. Энэ жил Тэмдэглэлт ой/Төрсөн өдөр (Anniversary/Birthday), Түүхийн хэсэгтэй (Period Piece) болон Баатарлаг жанрууд хасагдлаа. Оронд нь бид олны танил болсон Драм, Дуугүй болон Vacation or Holiday Film жанруудыг эргүүлэн орууллаа. Мөн 48 цаг кино наадмыг дараах жанрагүйгээр төсөөлөхөд бэрх билээ: Мюзикл эсхүл Вестерн (Musical or Western).
Уран бүтээлчид хийх киноныхоо төрөл зүйлийг сонгосны дараа, нэг л удаа дахин сугалж солих эрхтэй. Нэг удаа сольсон л бол дахин сонгох эрхгүй! Дахин сонгох эрхийн картыг хот бүрт өөр өөр байхаар хуваарилдаг. (Доорх жагсаалтыг харна уу)
Багууд кино хийх төрөл зүйлээ сугална.
- Vacation or Holiday Film
- Аймшиг
- Драм
- Дуугүй тайлбарыг харна уу
- Дэтэктив / Цардаатай
- Зөгнөлт
- Инээдмийн
- Мюзикл эсхүл Вестерн (Musical or Western)
- Романтик / Хайр сэтгэлтэй
- Триллэр
- Фантаз
- Хошигнолт Баримтат кино
- Хүчирхэг эмэгтэйн дүр (Film de Femme) тайлбарыг харна уу
- Эмгэнэлт инээдмийн (Dark Comedy)
Хэрэв танай баг Мюзикл юмуу Вестерн (Musical or Western) сугалбал, энэ хоёрын аль нэгээр нь Мюзикл Вестерн (Musical Western) ч юмуу бүр Вестерн Мюзикл (Western Musical) ч хийж болно.
Киногоо сугалсан төрөл зүйлдээ сайн тохируулж хийх хэрэгтэй. Сугалсан төрөл зүйлээ бусад багтай солихыг эрс хориглоно. Харин олон төрөл зүйлийг хольж хийж болно. Жишээлбэл: Инээдмийн, дуугүй, нөхөрлөлийн тухай кино (silent comedic buddy film).
оны дахин сонгох карт
- Buddy Film
- Адал явдалтай цуврал (Adventure Serial)
- Аян замын
- Гэр бүлийн (Family Film)
- Түүхийн хэсэгтэй (Period Piece)
- Цаг xугацааны аялал (Time Travel Movie)
- Эрийн цээнд хүрч буй/Эр хүн болж буй (Coming of Age)
Дуугүй 
Кино 1920 онд анх үүсэхдээ өөрийн гэсэн дуугүй, зөвхөн амьд төгөлдөр хуур л даган тоглодог байжээ. Бид үүнийг 48-таа хэрэглэж байна. 48 цаг кино наадамд зориулан хийсэн дуугүй кинонд хөгжим, дууны еффект байж болно. Гэхдээ харилцан яриа, амьд дуу чимээ (энэ нь зураг авалтын үед бичсэн) хэрэглэж болохгүй. Хэрэв кинон дээр чинь хаалга хаагдаж байвал жинхэнэ хаалга хаагдаж байгаа чимээнээс өөр ямар ч хамаагүй дууны еффект хэрэглэж болно. Бас хүн ярьж байвал түүний жинхэнэ яриа нь биш л бол өөр ямар ч дууны еффект байж болно. Ямар сонсогдож байна?
Хүчирхэг эмэгтэйн дүр (Film de Femme) 
Урьд нь хүчирхэг эмэгтэйн дүр (Film de Femme) гэсэн төрөл зүйлийн талаар сонсож байгаагүй юу? Яагаад гэвэл бид зохиосон юм. Энэ нь 48 цаг кино наадмын кинонуудад хүүхнүүдэд зориулсан хүчирхэг дүр оруулахад зориулан тусгайлан гаргасан төрөл юм. Хайр сэтгэлийн инээдмийн, мөн “chick flick” буюу хүүхнүүдэд зориулсан кинонууд энэ төрөлд багтах боловч зөвхөн багахан хэсэг нь юм.
Хүчирхэг эмэгтэйн дүр гэдэг нь юү вэ? “Juno”-гийн Ellen Page, “Frida” –гийн Salma Hayek, “Election” –ний Reese Witherspoon, “Erin Brockovich” –гийн Julia Roberts –гийн дүрүүдийг бод. Ээдрээтэй мөн ухаалаг. Эмэгтэйчүүд зөвхөн эрчүүдийн ажлыг хийж байгаагаар дүрслэхээс зайлсхийх хэрэгтэй. Олонхийн боддогчлон хүчтэй гэхээр л заавал хүн алдаг байх шааардлагагүй.



