Зайлшгүй хэрэглэх ѳгѳгдѳл Хэрхэн явагддаг

Ѳгѳгдѳл ашиглах Дүр, хэлэгдэх үг, хэрэглэх зүйл

Сугалаа сугалах ажиллагаа дууссаны дараа 48 цаг кино наадмын албан ёсний цаг эхлэхээс хэдхэн минутын ѳмнѳ бид багуудад зайлшгүй хэрэглэх ѳгѳгдлүүд болох дүр, хэрэглэх зүйл, хэлэгдэх ѳгүүлбэрүүдийг заралдаг.

Та эдгээр ѳгѳгдлүүдийг кинондоо заавал оруулсан байх шаардлагатай.

Хот болгонд ѳѳр ѳѳр ѳгѳгдлүүдийг ѳгдѳг боловч, тухайн зохиогдож буй хотын бүх багууд нэгэн ижил байдаг. Яаж кинодоо ашиглах нь тухайн багаас шалтгаална.

Хэлэгдэх ѳгүүлбэр

Хэлэгдэх ѳгүүлбэр нь кинон дээр зайлшгүй хэлэгдэх ёстой, мѳн бичгээр бичигдсэн байж болно. Гадны хэлээр байж болно; гэсэн хэдий ч, хэрэв тухайн ѳгүүлбэр нь ойлгомжгүй байвал орчуулсан байх шаардлагатай.

Хэрэглэх дүр

Дүр нь киноны гол дүрийн баатар байх албагүй, гэхдээ дэлгэцэн дээр заавал үзэгдэх ёстой. Нэрийн хуудас зэрэг таних тэмдэг тѳдий зүйл байж болно, үзэгчид энэ хүн тухайн дүр мѳн гэж таниж байхад болно.

Хэрэглэгдэх зүйл

Хэрэглэгдэх зүйл нь дэлгэцэн дээр заавал харагдаж, ямар нэгэн байдлаар хэрэглэгдэх ёстой.

Даалгавараа хэр мѳрдѳж байна

Та бүхэн шүүгчид дүнгээ гаргахдаа танай кино авсан даалгавараа хэр мѳрдѳж байгаа дээр тулгуурлан оноо ѳгдѳг гэдгийг мэдэх үү? Үүнд сугалсан тѳрѳл, жанра мѳн зайлшгүй хэрэглэх ѳгѳгдѳлүүд багтана.

Уран бүтээлчдийн нэрс дунд оруулсан ѳгѳгдлийг тооцохгүй

Зайлшгүй хэрэглэх ѳгѳгдлүүд нь киноны үйл явдал дунд байх ёстой. Уран бүтээлчдийн нэрс дунд хэрэглэсэн тохиолдолд ѳгѳдлѳѳ бүрэн ашиглаж чадаагүй гэж үзнэ.

Чухал мэдээлэл: Дуураймал наадмыг няцаах

Зохиогчийн эрх © 2001-2016 48 Hour Film Project, Inc. Зохиогчийн бүрэн эрхтэй