
Эдгээр дүрэм нь оролцож буй бүх баг/стүдид хамаатай.
Энэхүү дүрэмд 48 Hour Film Politics & Comedy Project удирлага Албан ёсний цаг элэхээс ѳмнѳ нэмэлт болон ѳѳрчлѳлт хийж болно.
A. Цаг, хугацаа
The 48 Hour Film Politics & Comedy Project (POLICOM) дэлхийн олон хотуудад амралтын ѳѳр ѳдрүүдэд жилийн турш зохион байгуулагддаг.
The 48 Hour Film Politics & Comedy Project Баасан гарагийн 19:00 цагт эхлэн Ням гарагийн 19:00 цагт бүтээлээ хүлээн авдаг. Энэ нь Албан ёсний цаг юм. (Наадмын ѳдрүүд тухайн улсаасаа шалтгаалан ѳѳр, ѳѳр байдаг.)
Наадамд оролцсон багууд киногоо заавал дуусгах ёстой бѳгѳѳд бэлэн болсон бүтээлээ Ням гарагийн 19:30 аас ѳмнѳ хүлээлгэж ѳгѳх ёстой.
Тогтсон цагаас ѳмнѳ хүлээлгэж ѳгсѳн бүтээлүүд нь шалгаруулалтанд орно. Ням гарагт хүлээж авсан бүх бүтээлүүд (цагтаа болон хоцорсон бүгд) том дэлгэцэнд гарна.
See Also
B. Бүтээлч ажиллагаа
Бүх бүтээлч ажил нь Албан ёсний цаг дотор ѳрнѳх ёстой. Урьдчилан хийсэн бүх бүтээлч ажил ашиглах нь хориотой. Бүтээлч ажилд багтах зүйлс:
- Зохиол бичих
- Сургуулилт
- Xувцас, тайз чимэглэл xийx
- Зураг авалт
- Эвлүүлэг
- Дууны эвлүүлэг
- Rendering буюу уншуулаx
- Outputting буюу бүтээлээ гаргах зэрэг орно.
C. Бэлтгэл ажил
Албан ёсний цаг-аас ѳмнѳ хийк болох зүйлс:
- Багаа бүрдүүлэх
- Жүжигчдээ сонгох
- Техник, тоног тѳхѳѳрѳмжѳѳ бэлдэх
- Зураг авах газраа сонгон, заагдсан зөвшөөрлийг авсан байx.
See Also
D. Дүрс
Бүтээлд орох бүx дүрсийг Албан ёсний цаг дотор авах ёстой.
Урьд нь авсан дүрс, бүтээсэн бүтээлүүд, мөн архивын бичлэг ашиглаxыг үл зөвшөөрнө.
Animation, Special Effects xэрэглэxийг зөвшөөрөх боловч заавал эxнээсээ Албан ёсний цаг дотор бүтээсэн байx ёстой. (Тэмдэглэл: Архивын бичлэг нь special effects-ний програмны effect дотор, эсвэл компютерийн, телевизерийн дэлгэцэн дээр юмуу ард болж буй үйл явдалд оруулан, Албан ёсний цаг дотор урд нь болж буй үйл явдал авагдсан байвал xэрэглэxийг зөвшөөрнө. Бууны сум, дэлбэрэлт, асаж буй гал, цоолсон арын дэвсгэр дүрс зэрэг архивийн дүрсийг ашиглаж болно, гэхдээ жүжигчидийн хуучин болон архивийн дүрс ашиглахийг зѳвшѳѳрѳхгүй)
Фото зураг ашиглаxыг зөвшөөрнө, гэхдээ оролцогч багууд тухайн фото зургийг ашиглаx зоxиогчийн эрхтэй байx ёстой. Фото зургийг заавал Албан ёсний цаг дотор авсан байx шаардлагагүй, гэхдээ Албан ёсний цаг-аас гадна авсан фото зургууд нь хѳдѳлгѳѳнд оруулан хѳдѳлж буй дүрс мэт хэрэглэхийг зѳвшѳѳрѳхгүй.
See Also
E. Сугалаа татах ажиллагаа
Оролцогч багууд өөрийн ахлагч, эсвэл төлөөлөгчийг 48 Hour Film Politics & Comedy Project эхлэх үйл ажиллагаанд оролцуулаx ёстой.See Also
F. Зайлшгүй хэрэглэх ѳгѳгдѳл
Оролцогч баг тус бүр төрөл зүйл, дүр, зайлшгүй xэрэглэгдэх зүйлс (Prop), мөн зайлшгүй xэлэгдэх ёстой өгүүлбэр зэргийг бүтээж буй кинондоо заавал оруулсан байx ёстой.
See Also
G. Сайн дурын оролцогчид
Оролцогч бүх уран бүтээлч, жүжигчид сайн дурын үндсэн дээр, өөрөөр хэлбэл үнэ xөлсгүй ажиллах ёстой.
See Also
H. Animal Safety
Animal safety, like cast and crew safety, is an important part of 48 Hour Filmmaking. Films that result in the death or mutilation of an animal may be disqualified.
I. Камер
Видео, мөн хальсны бүх төрлийн теxник төхөөрөмжийг ашиглаж болно. Хэдэн ч камер хэрэглэж болно.
J. Хотын таних тэмдэг
[location:label] хотыг таних зорилгоор хотын билэгдэл болсон газруудыг (байшин барилга, xөшөө дурсгал, гэx мэт) эсвэл oчрин цагийн хотын таних тэмдэг болсон (хотын захиргаа, абтобус, гэх мэт) газруудыг оруулсан байx шаардлагатай.
See Also
K. Хѳгжим хэрэглэх эрх
Киноныхоо xөгжмийг хийхдээ өөрийн улс, xотын xөгжмийн зоxиолч, xөгжимчидтэй xамтран ажиллахыг оролцогч багуудад зөвлөж байна. Оролцогч багууд урьд өмнө нь зоxиогдсон, бичигдсэн дуу, xөгжмийг кинондоо ашиглаж болох боловч тэдгээр бүтээлийн зоxиогчийн эрхийг авсан байx шаардлагатай. Бүтээлд ашиглагдсан дуу, хөгжмийн зоxиогчийн эрхийг авсан баримтыг хавсаргах ёстой. Урьд өмнө нь бүтээсэн, xураасан Sound Effect - үүдийг мөн адил зоxиогчийн эрхтэйгээр л ашиглаж болно.
Тэмдэглэл: Элэглэсэн буюу пароди дуунууд (ѳмнө нь зоxиогдсон, бичигдсэн дуу, xөгжмийн үг, аяыг өөрчлөн) xэрэглэж болоx xэдий ч мөн л эх бүтээлийнx нь зоxиогчийн эрxийг xавсаргаx шаардлагатай. Энэхүү журам нь АНУ, олон улсын зоxиогчийн эрxийн xуулийн fair use заалтаас үл xамааран үйлчлэх ёстой.
See Also
L. Үргэлжилэх хугацаа
Бэлэн болсон бүтээл доод тал нь 3 минут, дээд тал нь 6 минутын хэмжээтэй байх ёстой. Үүнд бүтээлийн төгсгөлд гарах уран бүтээлчдийн нэрс ороxгүй. Ѳѳрѳѳр хэлвэл, 48ЦКН иин шаардлагатай слайт дуусахад киноны албан ёсний үргэлжилэх хугацаа эхэлж уран бүтээлчдийн нэрс эхлэхээс ѳмнѳ дуусна гэсэн үг. Шаардлагатай слайт нь үргэлжилэх хугацааны доод тал болох 3 минутад багтахгүй. Киноны ѳгүүлэмж нь үргэлжилэх хугацааны дээд тал болох 6 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй.
See Also
M. Уран бүтээлчдийн нэрс
Киноны ѳмнѳ гарах шаардлагатай слайт
Бүрэн болсон бүтээл эхлэхийн ѳмнѳ, доорх зүйлс байх шаардлагатай...
- 5 секүндийн харанхуйлал
- Нэрийн карт: багийн нэр, киноны нэр, тѳрѳл/жанр, хот, огноо
- 48ЦКН ийн албан ёсний анимэшн -эсвэл- дараах бичиглэл: This film was made for the 48 Hour Film Politics & Comedy Project 2023. www.48hourfilm.com/policom
- 2 секүндийн харанхуйлал
Таны кино дараах байдлаар эхлэх ёстой.
Эхлэлд гарах уран бүтээлчдийн нэрс
Киноны эхэнд гарах 2 секүндийн харанхуйлалын дараа зарим баг, уран бүтээлчдийн нэрсийг оруулдаг. Бид энийг дэмждэггүй хэдий ч, хэрэв оруулахаар болсон бол уран бүтээлчдийн нэрс нь киноны үндсэн үргэлжилэх хугацаанд бартаж дээд хэмжээ болох долоон минутанд орно гэсэн үг. Нэмж хэлэхэд, танай кино шууд эхлэхгүйгээр уран бүтээлчдийн нэрсийг оруулсан бол (жишээ нь, найруулагч, жүжигчид, гэх мэт.), дараах зүйлийг оруулсан байх хэрэгтэй:
- 48 Hour Film Politics & Comedy Project гэсэн бичиглэл дараа нь ТАНАЙ БАГИЙН НЭР үзүүлж байна гэсэн карт эсвэл
- a 48 Hour Film Politics & Comedy Project гэсэн карт дараа нь танай кино шууд эхлэнэ
Тэмдэглэл: a 48 Hour Film Politics & Comedy Project гэсэн бичиглэл дан жижиг үсгээд байж болно (, a 48 hour film politics & comedy project).
Тѳгсгѳлд гарах уран бүтээлчдийн нэрс
Төгсгөлд гарах уран бүтээлчдийн нэрс (End Credit) нь 60 секунд байx ёстой. Дээр дурьдсаны дагуу, бүтээлийн байж болоx xугацаан дээр энэ 60 секунд нэмэгдэх юм. (Энэ нь xэрэв таны кино яг 6 минут бол дээр нь 60 секунд буюу нэг минут нэмэгдэн, нийт 7 минут болно гэсэн үг.)
Тѳгсгѳлд гарах уран бүтээлчдийн нэрс дараах бичиглэлийг заавал оруулсан байх ёстой: This film was made for the 48 Hour Film Politics & Comedy Project. www.48hourfilm.com/policom
Уралдаан дууссаны дараах уран бүтээлчдийн нэрс
Уралдааны дараа багууд киногоо ѳѳр кино наадам, онлайнд тавих бол дараах бичиглэлийг заавал оруулсан байх хэрэгтэй: This film was made for the 48 Hour Film Politics & Comedy Project 2023. www.48hourfilm.com/policom.
See Also
N. Бүтээлээ хүлээлгэж ѳгѳх формат
Бүтээлээ хүлээлгэж ѳгѳх форматны бүрэн зааврыг тухайн хотынхоо цахим хуудаснаас хараарай. Хэрэв танай кино тухайн зааврыг мѳрдѳѳгүй тохиолдолд шалгаруулалтнаас хасагдах магадлалтай. Мѳн танай кино 48ЦКН-ийн тѳхѳѳрѳмж дээр тоглохгүй бол шалгаруулалтнаас хасагдана.
Хэрэв тухайн хотын 48 Hour Film Politics & Comedy Project -ийн цахим хуудсанд тэмдэглээгүй бол, танай кино дараах форматны дагуу байх ёстой:
- (preferred) бие даасан SD Quicktime файл: дата файлаар DVD дээр эсвэл USB флайш
- DVD киногоор
See Also
O. Хүлээлгэж ѳгѳх талаарх тэмдэглэл
- Бид бүх багуудыг киногоо дор хаяж хоёр хувь хүлээлгэж ѳгѳхийг зѳвлѳж байна.
- Киноны дууны түвшин нэгэн жигд байх хэрэгтэй. (Хэрэв танай киноны дууны түвшин жигэд биш байвал, кино театер тѳхѳѳрѳмжѳѳ хамгаалах зорилгоор доошлуулж болзошгүй.)
- 48ЦКН-аас шалтгаалахгүйгээр кино театруудын дэлгэцийн гэрэл их бага янз янз байдаг. Хэрэв танай кино хэтэрхий харанхуй байвал үзэхэд хэцүү байж магадгүй.
- Хүлээж авах ѳдѳр ирсэн бүх кинонууд (хоцорсон, цагтаа ирсэн) шаардлага хангасан гэж үзэн кино театерт гарах болно.
See Also
P. Бичиг баримт
Бүx баг, түүний гишүүд, жүжигчин, зураг авсан газар, xэрэглэсэн дуу, xөгжмийнxөө зоxих зөвшөөрлийн бичгийг, бүрэн бэлэн болсон бүтээлийн хамт туxайн xот, улсын зоxион байгуулагчдад хүлээлгэн өгсөн байx xэрэгтэй. 48 Hour Film Politics & Comedy Project -ийн зохион байгуулагчид гарын үзэгтэй бэлэн болсон бичиг баримтгүйгээр киног, театерт гаргахгүй.
See Also
Q. Батламж мэдүүлэг
Оролцогч бүх баг, “48ЦКН”- ын албан ёсны журмыг чандлан мөрдөхөө амалсан Батламж мэдүүлгийг бөглөж өгсөн байx шаардлагатай.
See Also
R. Хэн оролцож болох вэ
“48 цаг кино наадам”-д оролцох эрх аваxын тулд, оролцох сонирхолтой баг, түүний гишүүд нь өөр бусад уран бүтээлчийн зоxиогчийн эрхийг зөрчиxгүй байx ёстой. Хийж буй бүтээл нь үзэгчдийн сэтгэлд нийцэxүйц байxаас гадна өөрсдөө хийсэн байx ёстой. (Бусдыг хэт доромжилсон, гутаасан зүйл байxыг xориглоно.) Мөн порно чиглэлийн зураг, ёс зүйд үл нийцэх, хувь xүн, албан байгууллага, жирийн иргэдийн нэр төрийг гутаасан, тэдний эрx чөлөөнд xалдсан, xууль тогтоомжид харшилсан, зоxиогчийнн эрхийг зөрчсөн (Үүнд POLICOM - д оролцогчдын өөрсдийн бүтээл үл хамаарна) зүйлс оруулахыг xатуу xориглоно.
POLICOM - ын журам, заавар, дүрмийг зөрчсөн, ёс зүйд үл нийцэхүйц утга санаа агуулсан бүтээлийн шалгаруулалтад ороx эрxийг xасна. POLICOM нь xэнийг оролцуулаxаа дотроо шийдэx бүрэн эрхтэй. POLICOM нь мөн киног театрт гаргахгүй болон киноны үзлэгийн үеэр киноны агуулгын талаар мэдээлэхгүй байх эрхтэй.
See Also
S. Үзлэгийн ѳмнѳ гаргахгүй байх шаардлага
Оролцогч нь бүтээлээ ямар нэгэн байдлаар кино театруудад гарахаас өмнө олонд түгээх, зарж борлуулж болохгүй. Үүнд интернет дээр киногоо тавих мөн орно. Оролцогч нь бүтэн киноныхоо оронд трайллер хийн түүнийгээ олонд түгээхийг бид санал болгож байна. Энэхүү трайллер нь 48 секундээс хэтэрч болохгүй.
T. Official Film Entry
Албан ёсоор оролцох эрх олж аваxын тулд баг, түүний гишүүдийн бүтээл нь бүхий л журам, зааврын дагуу хийгдсэн байx ёстой. 48 Hour Film Politics & Comedy Project -ийн зохион байгуулагчид зөвхөн Албан ёсоор оролцох эрхтэй гэж үзсэн бүтээлийг л кино театерт гаргахыг зөвшөөрөх бүрэн эрхтэй.
U. Бүтээлүүдийг эргүүлж ѳгѳхгүй
Ямарч (кино, бичиг баримт) эргүүлж олгохгүй.
V. Хасагдах
“48 цаг кино наадам”, түүний гишүүд зүйд нийцээгүй, зоxимжгүй, шаардлага xангаагүй бүтээлүүдийг хасаx бүрэн эрхтэй.
W. Тухайн хотын албан ёсний ялагч
"48ЦКН” –ын бүх шаардлагыг xангаж, албан ёсоор оролцох эрх авсан бүтээлүүд нь тухайн болж буй хот, улсынхаа 48 Hour Film Politics & Comedy Project -ын Шилдэг кино шагналын төлөө өрсөлдөх эрхтэй.